Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг 2022 онд шинээр элссэн үндсэн гишүүдээ хүлээн авлаа. Тус нийгэмлэг нь байгалийн гэрэл зургийг хөгжүүлэх, үүгээр дамжуулан Монгол улсынхаа үзэсгэлэнт байгалийг дэлхий нийтэд сурталчлах, хоггүй цэвэр аялах соёлыг таниулах, бие биенээсээ харилцан суралцах зорилготой байгуулагдсан юм.